Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2022.08.30 16:44
7116
"Хурдын Б.Чойжилсүрэн" 32 компани эзэмшдэг ч жилийн орлого нь 43 сая

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томилсон. Тэгвэл Эрчим хүчний сайдаар томилогдсон Баттогтохын Чойжилсүрэнгийн хөрөнгө орлогийн мэдээллийг танилцуулж байна. 

Б.Чойжилсүрэн нь  1970 онд Увс аймгийн Тэс суманд төрсөн, 52 настай, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг ба "Хурдын Чойжилсүрэн" гэдгээр нь хүмүүс андахгүй. 

Өөрийн нийт орлого: 2020 онд 5 тэрбум байсан бол 2021 онд 43 сая болтлоо буурсан байна.

Гэр бүлийн гишүүдийн нийт орлого:  2020 онд 80 сая бол 2021 онд 71 сая болж мөн л буурсан үзүүлэлттэй.

Барилга байгууламж: 1 Нийтийн орон сууцтай ба нийт үнэлгээ нь 366 сая.

Дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгө: 404 сая

Тэрээр Б.Чойжилсүрэн нь тээврийн хэрэгсэлгүй, газаргүй, үнэт эдлэлгүй, авлага, зээлгүй харин 40 саяын 6 адуутай гэж АТГ-т мэдүүлжээ.

Хос гэрэлт авто сервис ХХК, Сауд гоби петро ойл транс ХХК, Кэй Би тауэр пропертис ХХК, Хаус инвест такс ХХК, Эрхий мэргэн цэцэрлэг, Нэйшнл майнинг лаб ХХК, Хурд юнайтед финанс ХХК, Түмэн найрамдал ХХК, Беллвью пропертис ХХК, Нэшнлмайнинг групп ХХК, Монконс ХХК, Хурдкапитал ХХК, Хурд-Энержи ХХК, Хурдмайнинг ХХК, Юнайтедложистик групп ХХК, Хурдстандарт ХХК, Хурдцентр ХХК, Хурдресурс ХХК, Юнайтедтранс групп ХХК, Эйжнложистик бридж ХХК, Хурдпропертийз ХХК, Хурд Транс ХХК, Өмнийн гоё говь ХХК, Говь гоё сайхан ХХК, Сауд гоби блейк гоулд ХХК, Апартмент Кей Эйч ХХК, Хаус инвест ХХК, Рапид харш ХХК, Хурд Авто ХХК, Хурд групп ХХК, Хурд Хүнс ХХК, Цэнхэр гантиг ХХК  гэх 32 компани 100 хувь эзэмшдэг түүний өөрийнх нь жилийн орлого 43 сая, гэр бүлийн гишүүнийх нь жилийн орлого 71 сая гэж АТГ-т мэдүүлсэн нь ёстой л нүд орой дээрээ гарна гэгч болж байх шиг...