Засгийн газар
2022.08.31 10:47
2500
ТАНИЛЦ: Шинээр томилогдох Дэд сайд , Төрийн нарийн бичгийн ДАРГА нар

Засгийн газар өнөөдөр шинэ бүрэлдэхүүнээр хуралдаж 20 гаруй асуудал хэлэлцэж байна. Мөн зарим дэд сайд, ТНБД нарын томилгоо яригдаж эхнээсээ нэрс нь тодорхой болж байна.  

Тухайлбал, 

- Зам тээврийн сайд асан Л.Халтарыг тус яамны дэд сайд,

- ЗТХ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг ХХААХҮ-ийн дэд сайд, 

- Цахим хөгжил харилцаа холбооны яамны дэд сайдаар тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ,  

- ХХААХҮ-ийн сайд асан З.Мэндсайхан "Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл" -ийг хариуцахаар томилогдов.

-  "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын дарга Х.Бадамсүрэн Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар, 
 
-  Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, 
 
-  Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэхийг  тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилохоор болжээ.