Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Засгийн газар
2022.08.31 14:49
1542
Н.Учрал: НҮБ Монголыг цахим шилжилтийн үлгэр загвар болсон орон гэдгийг албан ёсоор зарлана

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал танилцууллаа. 

Н.Учрал: Төрийн хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэх явцыг илүү эрчимжүүлэхийн төлөө мэдээлэл технологийн салбарын хөгжлийн хурдыг ашиглах, авлигын индексийг бууруулахад эерэг нөлөө үзүүлэхэд мэдээллийн технологийн салбар, тэд дундаа ЦХХХЯ голлож үүрэг гүйцэтгэх ёстой гэсэн үүргийг Ерөнхий сайд өглөө.

Нийтийн мэдээллийн тухай хуульд зарим мэдээлэл нээлттэй болох ёстой талаар хуульчилсан байдаг. Энэ мэдээллүүдийг бусад салбаруудтай хамтарч олон нийтээд нээлттэй, ил тод болгох чиглэлээр ажиллана.

9-р сарын 5-6-нд Монгол Улсын Засгийн газар, Цахим хөгжил, харилцаа холбооны яам НҮБ-тай хамтраад олон улсын хурал зохион байгуулах гэж байгаа. Энэ үеэр НҮБ манай улсыг цахим шилжилтийн үлгэр загвар болсон орон гэдгийг албан ёсоор зарлана гэсэн сайн мэдээг дуулгаж байна