Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг шинжлэх ухааны үндэслэлтэй, үр дүнтэй, хариуцлагатай хэрэгжүүлэхэд эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн дэмжлэг шаардлагатай. Энэ хүрээнд ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан ажлын алба УИХ-аас баталсан Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай 36-р тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээг Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнд танилцууллаа.
Уг уулзалтад Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнг төлөөлөн:
Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албыг төлөөлөн:
Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс гарсан судалгааны үр дүнг үйл ажиллагаандаа тусгаснаар олон эрсдлээс сэргийлнэ. Тухайлбал үрнээс халдварлах ургамлын өвчинг тооцоолоогүйн улмаас ургацаа 100 хувь алдсан жишээ дэлхий нийтийн түүхэнд олон бий. Мөн 2021 оны байдлаар манай улсад ХАА-н стратегийн гол таримал болох улаан буудайд ургалтын үеийн септорийн толбожилт, хүрэн зэв өвчин, төмсний тарималд фитофтор, альтернариоз өвчний тархалт ихсэн, ургацыг 20-35 хувиар алдаж байсан.
2014-2022 онд Баруун, Зүүн, Төв, Хангайн бүсэд хийсэн судалгаагаар нийт хөдөө аж ахуйн таримлуудад мөөгөнцрийн 94 зүйл, бактерийн 11 зүйл, вирусийн 18 зүйлийн өвчин тэмдэглэгдсэн байна.