Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 5 зорилт, 42 үйл ажиллагааны чиглэл, 114 хэрэгжүүлэх арга хэмжээнээс бүрдэх 36-р тогтоолыг УИХ-аас баталсан. Тус тогтоолыг хэрэгжүүлэхэд 24 төрийн байгууллагатай хамтарч ажиллах шаардлагатай бөгөөд Ерөнхийлөгчийн үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр дээрх газруудад тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний хөтөлбөрийг танилцуулсан. Энэ хүрээнд Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн удирдлагуудтай уулзлаа.
Тус уулзалтад Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийг төлөөлөн:
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний ажлын хэсгийг төлөөлөн:
Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лаборатори нь Монгол Улсын хяналтын байгууллагуудын нэгдсэн анхны лаборатори бөгөөд экспорт, импорт, эх орны үйлдвэрийн бүх төрлийн хүнс, эм ахуйн болон гоо сайхны бүтээгдэхүүн, ургамал, ургамлаас гаралтай түүхий эд, хөрс, усанд хяналтын баталгаажуулах шинжилгээг хийх, аймаг, нийслэл хилийн боомтын лабораториудыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах үүрэг бүхий тэргүүлэх чиглэлтэй үндэсний лавлагаа лаборатори юм.
Иргэд хүнсний аюулгүй байдалтай холбоотой зөв мэдээлэл авах шаардлагатай бөгөөд баталгаагүй худал мэдээллээс болж олон нийтийн дунд айдас түгшүүр бий болох эрсдэлтэй гэдгийг Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Ерөнхий захирал Б.Амар хэлж байв. Мөн улсын лабораториуд уялдаа холбоотой, хамтран ажиллах шаардлагатай байгааг онцолсон юм.