Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2022.09.05 12:49
3145
"Эрдэнэт үйлдвэрийн захиралд нэр дэвшигч Г.Ёндонгийн ХОМ-ийг АТГ шалгаж дуусмагц үүрэгт ажилд нь томилно"

Эрдэнэт үйлдвэрийн ҮЭ шинээр томилогдсон сайд Г.Ёндонг хүлээн зөвшөөрөхгүй, ажил гацсан , захирлуудыг сэлгэн томилох асуудал аль шатандаа явж байгаа талаар ТӨБЗГ-аас тодрууллаа.

ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл: Эрдэнэт үйлдвэрийн дүрмийг Монгол Улсын Засгийн Газар баталдаг. Батлагдсан дүрэм ёсоороо бол Эрдэнэт үйлдвэрийн удирдлагыг томилох, чөлөөлөх асуудлыг ТӨБЗГ-ын хурлаар ордог. Өөрөөр хэлбэл ЗГ-ын хурлаар Эрдэнэт үйлдвэрийн томилох, чөлөөлөх асуудал яригддаггүй.

ЗГ-аас тус үйлдвэрийн даргаар томилогдох дараагийн хүний чиглэл өгөгддөг. Үүний дагуу ТӨБЗГ-ын зүгээс АТГ-т нэр дэвшигчийн ХОМ-ийг албан ёсоор хүргүүлсэн байгаа. АТГ-т энэ материал хянагдаж байгаа. Хариу ирмэгц хамтын шийдвэр гаргаж, хорооны хурлаар оруулж, өмнөх даргыг албан ёсоор чөлөөлж, шинэ даргыг томилно. Ажил хүлээлцэх комисс үйлдвэр дээр нь очиж ажиллах юм. Ингээд албан ёсоор ажил хүлээлцэх юм.