Энэ жил E-Mongolia цэцэрлэгийн бүртгэлийг төвөггүйхэн шийдэж өгсөн. Гэвч аливаа ажлыг эхлүүлэхэд учир дутагдал багагүй гардаг. Тэгвэл дахин E-Mongolia-д цэцэрлэгийн 2 дугаар бүртгэлийг эхлүүлэхээр болжээ. Энэ бүртгэлд цэцэрлэгт бүртгүүлэхэд хаягийн асуудалтай, нэг айлын хүүхдүүд өөр өөр цэцэрлэгт хуваарилагдсан гэх мэт тохиолдолд дахин бүртгэл хийлгэж асуудлаа шийдүүлэх боломжтой аж.