Нийслэлчүүдийн дунд толгойны өвчин болсон нэг асуудал бол авто замын түгжрэл, тэр дундаа есдүгээр сар гарахад замын ачаалал 50 хувиар нэмэгддэг. Энэ асуудлын хүрээнд дугаарын хязгаарлалт, автомашины сүүлийн дугаарын тэгш сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах зэрэг шийдлүүдыг хэрэгжүүлээд байгаа юм.
Тэгвэл та бүхэнд Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-аас гаргасан судалгааг хүргье.
Монгол Улсын хэмжээнд бүртгэлтэй авто машины тоо 1,122,644. Тэдгээрээс 57 хувь буюу 642,315 нь нийслэлд бүртгэлтэй. Гэтэл оношилгоонд орж буй машины тоо 351,038 буюу бүртгэлтэй машины 55 хувийг эзэлж байна гэсэн үг.
2021 оны есдүгээр сарын 1-ний өдөр хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн хурд 7-9 км/ц байсан бол энэ жил 15-20 км/ц байлаа. Дугаарын хязгаарлалтад багтсан нийт замын нийт урт 1350 км. Машиныг тоог давхцуулахгүйгээр тооцоход Улаанбаатар хотод өнөөдөр 642,315 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Энэ нь 2011-2012 онд зорчиж байсан автомашины тоо даруй 50 хувиар өссөн дүн юм. Харин ноднин жилийнхээс таван хувиар өссөн байна.