Засгийн газар
2022.09.06 11:52
1629
Барилга хоорондын зай хэд байдгийг мэддэггүй УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар 6 тэрбумын ХАДГАЛАМЖТАЙ

Бизнесийн салбараас улстөрд орж, жил ирэх тусам албан тушаал, эрх мэдэл нь өсөж байгаа хүний нэг бол УИХ-ын гишүүн, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар. “Оргил”-ын Ж.Ганбаатар гэдгээр нь илүүтэй мэддэг байсан тэрбээр 2016 оноос хойш УИХ-ын гишүүнээр, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргаар тус бүр хоёр удаа сонгогджээ.

Тэрбээр хэдхэн хоногийн өмнө стратегийн  чухал ач холбогдол бүхий МУ-ын эдийн засгийн хөшүүрэг болсон салбарыг удирдах Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайдаар томилогдлоо.  Гэвч чихэр, амттан зарж хөлжсөн хүн бүхэл бүтэн яам толгойлж буйд харамсч олон нийт байв. Зөвхөн "Оргил" нэртэй салбарласан худалдааны төвөөр хязгаарлаагдахгүй. МУ-ын эдийн засаг 2010 онд бизнесийн салбарынханд ээлтэй байх үед  тэрбээр барилгын салбарт хүч үзэж "Камдер" нэртэй барилга угсралтын компанитай болж "Энканто-1", "Энканто-2" хотхоныг барьсан юм. 

Мөн түүний үүсгэн байгуулсан компани нь барилгын норм, стандартыг зөрчиж оршин суугчдын эрхийг зөрчсөөр байгаа.  Тодруулбал СБД-ийн 3-р хорооны 420 айлыг хохироож, барилгын норм стандарт зөрчиж нэг байрнаас хоёрхон мэтрийн зайтай барилга барьж байгааг өөрөөс нь тодруулахад

“Барилга хоорондын зай хэд байдгийг мэдэхгүй, өрөмдөж байгаа нь хажуу талынхаа барилгыг хамгаалж байгаа юм” хэмээн үл тоосон янзаар харилж байв. Энэ мэт жишээ, үйлдлээс нь харахад наад захын иргэдийн амьдрах эрхийг зөрчиж байгаа хүн уул уурхай, хүнд үйлдвэрийн яамыг удирдах нь юу л бол.

 

Тэгвэл Ж.Ганбаатар сайдын 2020,2021 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтэй танилцъя.

2020 онд өөрийн орлого 216 сая байсан бол 2021 онд 187.6 сая болж буурчээ. Гэр бүлийн орлого 2020 онд 1 тэрбум 250 сая байсан бол 2021 онд 384 сая болж мөн буурсан байна. 

Хадгаламж: 6 тэрбум 466 сая  

Барилга байгууламж: 1 тэрбум 116 саяаар үнэлэгдэх /3 орон сууц/

Тээврийн хэрэгсэл: 530 саяар үнэлэгдэх  2 автомашинтай. /Mercedes Benz, S350L- 1,Lexus, 570/

Хувьцаа, хөрөнгө оруулалт:  "Камдер" ХХК, "Нордлайн" ХХК, "Голденсвит" ХХК, "Моннидер" ХХК, "Сээкл ХХК