Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2022.09.06 18:47
31182
Л.Энх-Амгалан: Үнэхээр эгдүүцэл хүрч байна, Ж.Соронзонгийн хөдөлмөрийн гэрээг цуцлах саналыг Оросын талд хүргүүлнэ

Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзон сургуулийнхаа ажилтныг өрөөндөө зодсон талаар сэтгүүлч С.Будрагчаа шүгэл үлээсэн юм.

Тус асуудалтай холбогдуулан Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн захирал Ж.Соронзон тайлбар өгөх үеэрээ сэтгүүлч С.Будрагчаагийн гэр бүлийн байдал буюу хувь хүний нууцыг олон нийтэд дэлгэж, доромжилж, худал гүтгэсэн нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад зогсохгүй боловсролын байгууллагад энэ мэт ёс зүйгүй хүн ажиллах нь зүйд нийцэх эсэх ч асуудал хөндөгдөж байна.

Тэгвэл БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудсаараа дамжуулан Ж.Соронзонгийн хөдөлмөрийн гэрээг цуцлах саналыг Оросын талын удирдах зөвлөлд хүргүүлэхээ мэдэгдлээ.

Мөн МСНЭ-ээс хууль хяналтын байгууллага түргэн шуурхай, үнэн зөвөөр шалган шийдвэрлэж, хуулийн хариуцлага хүлээлгэхийг шаардаж хэвлэлийн байга хурал хийсэн юм.