Б.Нарангоо
Ерөнхий редактор
Гадаад мэдээ
2022.09.07 13:11
30074
ХТРТ, Парисын олимпын шууд дамжуулалтын ерөнхий сигналыг хариуцан ажилна

 


Есдүгээр сарын 5-нд Хятадын төв радио телевиз болон Олимпын өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний компани (OBS) 2024 оны Парисын олимпын шууд дамжуулалтын ерөнхий сигналыг хариуцан ажиллах хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Хэлэлцээрийн дагуу Хятадын төв радио телевиз 2024 оны Парисын олимпын агаарын теннис, гимнастик, авиралт, ширээний теннис зэрэг олимпийн дөрвөн төрөлд зориулсан шууд дамжуулалтын ерөнхий сигналыг хариуцан ажиллах юм. Ингэснээр Парисын олимп дээр хамгийн олон төрлийн шууд дамжуулалтын хариуцах үндэсний телевиз болсон байна. Хятадын төв радио телевизийн захирал Шэнь Хайшюн, Олимпын өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний компанийн захирал Яннис Экзаркос нарын гарын үсэг зурах ёслолд оролцсон байна.

Олон улсын олимпийн хорооны дарга Томас Бах баярын захидал ирүүлж, Хятадын төв радио телевиз 2024 оны Парисын олимпийн наадмыг шууд дамжуулалтыг хариуцан хамтран ажиллах болсонд баяр хүргэв.

Хятадын төв радио телевизийн захирал Шэнь Хайшюн хэлэхдээ, Олон улсын олимпийн хороо болон Олимпын өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний компани Хятадын төв радио телевизийн техникийн хүчин болон спортыг мэдээлэх түвшинг бүрэн нотолж, Парисын олимпийн наадмыг шууд дамжуулалтын ерөнхий сигналыг хариуцуулан ажиллуулж байна. Олон улсын олимпийн хороо Хятадын төв радио телевизэд боломж олгож байгаа тул бид ч дэлхийн ертөнцийг гомдоохгүй юм гэжээ.

Яннис Экзаркос хэлэхдээ, Хятадын төв радио телевиз техникийн шинэчлэл, мэргэжлийн боловсрол, агуулгын чанарыг батлах талаар Олимпын өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний компанид хүчтэй дэмжлэг үзүүлэх хамтын ажиллагааны түнш болно. 2024 оны Парисын олимпийн наадмаар дахин хамтран ажиллахаар бэлгэдэл болгож, хоёр талын хамтын ажиллагааг шинэ өндөр түвшинд гаргах болно гэжээ.

Олимпын шууд дамжуулалтын ерөнхий сигналыг хариуцан ажиллах нь радио телевизийн чадвар, спортыг мэдээлэх түвшинг шалгах хамгийн өндөр баримжаа болно. 2004 оны Афины олимпийн наадмын үеэр Хятадын төв радио телевиз анх удаа шууд дамжуулалтын ерөнхий сигналыг хариуцаж үйлдэх болсны дараа удаа бүрийн зуны олимпын наадмын үеэр бүгд шууд дамжуулалтын ерөнхий сигналыг үйлдэж ирсэн юм. 2021 оны Токиогийн олимпийн наадмын үеэр өндөр нягтралын HD техник болон мэргэжлийнх түвшинд дамжуулалт хийсэн юм.

Гарын үсэг зурах ёслолд Олон улсын олимпийн хорооны дарга Томас Бахын баярын захиаг тунхаглан уншсан байна. Томас Бах Хятадын төв радио телевизийн захирал Шэнь Хайшюнд бичсэн хувийн захидалдаа, тус радио телевиз болон Олимпын өргөн нэвтрүүлгийн алба (OBS) 2024 оны Парисын олимпыг зохион байгуулахад текникийн салбарт үргэлжлэн хамтрах болсныг сонсоход таатай байна гэжээ.  Тэрээр мөн Хятадын төв радио телевиз нь мэдээллийн болоод технологийн давуу талыг нэгэнт бий болгосны дээр мэргэжлийн ур чадвараараа салбараа түүчээлж, олимпын наадмыг шууд дамжуулах, ОУОХ-д туслан олимпыг дэлхийн үзэгчдийн хүртээл болгоход ихээхэн хувь нэмэр оруулсныг ч онцолжээ.