Спорт
2022.09.08 11:39
1533
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд монгол эмэгтэйчүүд хагас шигшээд шалгарлаа

Энэтхэгийн Бенгалуру хотод сагсан бөмбөгийн 18 хүртэлх насны эмэгтэйчүүдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн ид дундаа үргэлжилж байна. Тэмцээний В ангилалд өрсөлдөж буй Монголын шигшээ баг хэсгийн гурван тоглолтдоо ялалт байгууллаа. Тэд өчигдөр хэсгийн сүүлийн тоглолтод Йорданы багийг 48:36-аар буулган авснаар хэсгээ тэргүүлж, хагас шигшээд шалгарлаа. Манай улсын шигшээ баг дараагийн тоглолтоо нөгөөдөр 20:30 цагт хийх юм.