Нийгэм
2022.09.08 18:26
1117
О.Отгонтөгс нарыг танхайрсан гэж үзээд 100 мянган төгрөгөөр торгожээ

 

БЗД-ийн 6-дугаар хороонд анх цэцэрлэг, сургууль барих зориулалтаар хувьчилж авсан "Наран групп" уг газрын зориулалтыг өөрчлөх болсон тул иргэн О.Отгонтөгс нар суулт зарлан тэмцэл өрнүүлээд байсан юм. Уг хэргийн дагуу иргэн О.Отгонтөгс нарыг "Наран групп"-ийн зүгээс шүүхэд өгөөд байсан билээ. Тэгвэл өнөөдөр О.Отгонтөгс нарыг  100 000 ( нэг зуун мянган) төгрөгөөр торгох шүүхийн шийдвэр гарсан байна. 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар холбогдогч Оргилын Отгонтөгс, Цэдэнсодномын Норжинжав нарт, 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар холбогдогч Уламбаярын Мөнхбаярт зөрчлийн хэрэг үүсгэж ирүүлсэн бөгөөд зөрчлийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж холбогдогч О.Отгонтөгс, У.Мөнхбаяр, Ц.Норжинжав нар нь Олон нийтийн газарт хэрүүл маргаан үүсгэн танхайрсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тус бүрийг нь 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулхаар шийдвэрлэжээ.