Гадаад мэдээ
2022.09.09 08:58
3758
Хунтайж Чарльз 74 насандаа Их Британийн хаан боллоо

 

Хатан хаан II Элизабетийг насан эцэслэсний дараа ямар нэг ёслол үйлдэлгүйгээр хаан ширээ залгамжлагч Уэльсийн хунтайж Чарльзад титмийг шилжүүлэн өглөө. Тэрбээр 1948 онд төрсөн, өдгөө 74 настай аж. Шинэ хаан Чарльз, Филип, Артур, Жорж хэмээх дөрвөн нэрээс өөрөө сонгох боломжтой байсан бөгөөд III Чарльз хаан гэж дуудуулах нь түүний шийдвэр байсан аж. Түүнийг хаан болсноор хүү Уиллиам нь аавынхаа Уэльсийн хунтайж болон Корнваллын гүн цолыг хүртэх бол түүний гэргий Кэтрин Конваллын гүнгийн хатан болж байгаа аж.