Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн I зэрэглэлийн хүнд даацын төмөр замыг өнөөдөр нээлээ. Тус зам ашиглалтад орсноор жилд 30-50 сая тонн ачаа тээвэрлэх, тогтмол ажлын байр 2000-р нэмэгдэх , улсын төсөвт жилд 44 сая ам-долларын татвар төвлөрүүлэх , ослын тоо 17 дахин буурах зэрэг ач холбогдлыг тооцоолоод байгаа юм.
Төмөр замын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр " Бодь Интэрнэшнл" ХХК, туслан гүйцэтгэгчээр дотоодын 600 орчим ААН, 2000 гаруй техник хэрэгсэл, 5000 гаруй инженер , ажилчид тус ажлыг гүйцэтгэжээ.
Тус зам ашиглалтанд орсноор Монгол улс , БНХАУ-ын хооронд 60 жилийн дараа Гашуунсухайт-Ганцмод боомтыг холбосон төмөр замын хоёр дахь гарц бий болж байгаа юм.
Мөн нэг томоохон давуу тал нь монгол улсад анх удаа 1/18-ын суман шилжүүлэг ашигласнаар өртөө зөрлөгийн хажуугийн замд 60 км цагийн хурдтай явах нөхцөл бүрдэж байгаа юм байна.