АШУҮИС-ийн төв байрны оюутнууд, тэр дундаа нэгдүгээр курсийн суралцагч нар лекцээ тэмдэглэж авах боломжгүй, сүүлд орж ирсэн нь багтдаггүй байна.
Тодруулбал АШУҮИС-ийн төв байранд суралцагч оюутан ийн ярьлаа: Энэ жил тус сургуульд элсэж орсон , гэтэл надад нэг асуудал тулгараад байна. Нэгдүгээр курсын оюутнууд 7 хоногт 4-5 удаа лекц ордог гэтэл огт ширээ байхгүй танхимд хичээллэдэг, мөн сүүлд орж ирсэн оюутнууд тус танхимд багтдаггүй. Ямар аргаар хичээлээ тэмдэглэж авах талаар асуухад утсаараа зургийг нь дарах, цүнхэн дээрээ дэвтрээ тавьж байгаад бичих үүрэг өгдөг байна.
АШУҮИС жилд дунджаар 1700 оюутан элсүүлж , нэг оюутнаас жилийн 4.1 сая төгрөгийн төлбөр авдаг.
Энэ асуудлын талаар бид эргэн мэдээллэх болно.