Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2022.09.12 10:00
5569
Д.Амарбаясгалан түгжрэлийг гал унтраах шинжтэй бус, оновчтой шийдлүүдийг санал болгохыг үүрэгдлээ
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, нийслэлийн асуудал хариуцсан сайд Ж. Сүхбаатар болон холбогдох удирдлагуудтай уулзаж,  чиглэл өгчээ.
Тэрээр;
1.  Түгжрэлийн учир шалтгааныг судалгаанд үндэслэн бодитой гаргаж, гал унтраах шинжтэй бус, оновчтой шийдлүүдийг санал болгох
2. Шилжилтийн хугацаанд буюу үндсэн бодлогоо хэрэгжүүлэх хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээг гаргах
3. Түгжрэлийг бууруулахад авто замыг өргөтгөх, машиныг хязгаарлах бус, иргэдийн эрх ашгийг эн тэргүүнд тавьж, автомашиныг орлох нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах, унадаг дугуйгаар зорчих, явган алхах орчныг бүрдүүлэх зэргээр олон хувилбарыг бий болгох зэрэг үүрэг өгчээ.