Гадаад мэдээ
2022.09.12 10:13
4364
Хятадын топ 500 аж ахуйн нэгжийн жагсаалтыг шинэчлэв

   Хятадын аж ахуйн нэгжийн холбооноос “Хятадын топ 500 аж ахуйн нэгж-2022” жагсаалтыг гаргаснаа есдүгээр сарын 6-нд зарлалаа. Энэ нь тус холбооноос 21 дэх удаагаа олон нийтэд зарлаж байгаа жагсаалт юм. 2022 оны Хятадын шилдэг 500 аж ахуйн нэгжийн нийт орлого анх удаагаа нэг их наяд тэрбум юанийг давсан байна. 

   2022 онд Хятадын шилдэг 500 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны орлого хурдтай нэмэгдэж, 102 их наяд 480 тэрбум юаньд хүрч, нэг сая тэрбум долларын босгыг анх удаа даван өнгөрсөн оны мөн үеэс 12.65 их наяд юаниар нэмэгдсэн буюу 14.8 хувиар өссөн бол нийт хөрөнгийн хэмжээ 372.53 их наяд юаньд хүрч, өмнөх оны топ 500 аж ахуйн нэгжээс  28.95 их наяд юань буюу 8.43 хувиар өссөн байна. Сүүлийн 20 жилд топ 500 аж ахуйн нэгжийн шалгуур улам өндөр болж, нийт орлого нь  44 тэрбум 625 сая юанийн босго тогтоожээ. Энэхүү стандарт нь өмнөх оныхоос 5 тэрбум 389 сая юань буюу 13.74 хувиар  нэмэгдсэн үзүүлэлт билээ.

   Топ 500 аж ахуйн нэгжийн дунд 100 тэрбумын зэрэглэлийн аж ахуйн нэгжүүдийн хүрээ хурдтай тэлж, их наяд зэрэглэлийн аж ахуйн нэгжийн тоо анх удаагаа 10-ыг даван гарчээ. 2022 оны Хятадын топ 500 аж ахуйн нэгжийн тоонд 100 тэрбум юаниас давсан  орлоготой аж ахуйн нэгжийн тоо 244 болж, бараг тал хувийг эзэлжээ. Үүнд  үйл ажиллагааны орлого нь 1 их наяд юаниас давсан 12 аж ахуйн нэгж байна. Хятадын Төрийн сүлжээний корпораци, Хятадын нефть байгалийн хийн компани, Хятадын төрийн барилга зэрэг 8 их наяд зэрэглэлийн аж ахуйн нэгжээс гадна Синочем, Хятадын төмөр зам зэрэг дөрвөн аж ахуйн нэгж их наяд зэрэглэлийн  аж ахуйн нэгжийн эгнээнд нэмэгдэн оржээ. 

   Хятадын аж ахуйн нэгжийн холбооны гүйцэтгэх дэд захирал Жү Хүнрэн хэлэхдээ, "Хятадын Коммунист намын 18-р их хурлаас хойших арван жилийн хугацаанд Хятадын топ 500 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны орлого 50.02 их наяд юань байснаас 102.48 их наяд юань болж нэмэгджээ. 2022 онд Хятадын топ 500 аж үйлдвэрийн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны орлого ашгийн хэмжээ болон цэвэр орлого нь 3.12, 11.30 хувьд  тус тус хүрсэн нь сүүлийн 10 жилийн хамгийн сайн үзүүлэлт болж, мэдэгдэхүйц сайжрах хандлагыг авчирчээ" гэв. 

Эхний аравт багтсан аж ахуйн нэгж 

   Өмнөх жилүүдийн жагсаалттай харьцуулахад энэ жилийн  эхний арвын жагсаалтад тодорхой өөрчлөлт оржээ. Өөрөөр хэлбэл уламжлалт эдийн засгийн аж ахуйн нэгж талаас илүү хувийг эзэлжээ. 

   Хятадын Төрийн цахилгаан сүлжээний корпорац, Хятадын нефть байгалийн хийн компани, Хятадын Синопек корпораци, Хятадын төрийн барилга зэрэг нь жагсаалтын өмнөх дөрөвт багтжээ. 

   Хятадын аж ахуйн нэгжийн менежментийн судалгааны хүрээлэнгийн  судлаач Ли Жинь хэлэхдээ: "Энэ нь эдийн засгийг бодит эдийн засаг руу илүү чиглүүлсэн нь үр дүнд хүрснийг харуулж байна. Ийм тохиолдолд банк бус санхүүгийн байгууллагууд болон банк санхүүгийн байгууллагуудын хоорондох ялгаа зөрүү багасах болно. Бүтцийн өөрчлөлт, нөөцийн хуваарилалт нь энэ байдлыг түргэсгэхэд  чухал үүрэг гүйцэтгэсэн" гэлээ. 

Жагсаалтын гурван хүчирхэг  

   Хятадын топ 500 аж ахуйн нэгжийн жагсаалтаас гадна Үйлдвэрлэлийн салбарын топ 500 аж ахуйн нэгж, Үйлчилгээний салбарын топ 500 аж ахуйн нэгж, Үндэстэн дамнасан топ 100 аж ахуйн нэгжийг жичид нь мөн шалгаруулсан байна. 

   Аж үйлдвэрийн аж ахуйн нэгжийн тоо 256 болсон нь өмнөх оны топ  500 аж ахуйн нэгжид багтсан аж ахуйн нэгжээс  долоогоор нэмэгдэж, хоёр жил дараалан өсөлтөө хадгалжээ. Харин   үйлчилгээний салбарын 171 аж ахуйн нэгж топ 500-д багтсан бол  73 нь бусад салбарын аж ахуйн нэгжүүд байна. 

Хятадын аль бүс нутгийн аж ахуйн нэгжүүд хүчирхэгжив?

   Энэ оны Хятадын топ 500 аж ахуйн нэгжид  29 муж, өөртөө засах орон, хот багтсан бөгөөд эхний гуравт Бээжин, Гуандүн, Шаньдүнаас 88, 59, 50 аж ахуйн нэгж тус тус оржээ. Эдгээр гурван бүс нутгийн топ 500 аж ахуйн нэгж нийт тооны 40 орчим хувийг эзэлсэн байна. 

   2022 оны Хятадын топ 500 аж ахуйн нэгжийн дотор найман аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны орлого хоёр дахин нэмэгдсэн бол 41 аж ахуйн нэгжийн орлого 50 гаруй хувиар нэмэгдсэн байна. Тэдгээрийн дотроос орлогын өсөлтөөрөө хамгийн өндөр нь болсон харилцаа холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг компани  469.06 хувийн өсөлтөд хүрчээ. 

   Тэрээр хэлэхдээ, "Энэ жагсаалтаас харахад тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн салбар хамгийн их хувийг эзэлж байгаа  бөгөөд үйлчилгээний салбар удаалж, ялангуяа стратегийн чанартай  шинэ тулгар салбарууд хурдацтай хөгжсөн байна. Бүс нутгийн хувьд, төв, баруун бүс мэдэгдэхүйц өсөлтийг авчирчээ. Энэ нь Хятадын эдийн засгийн бүтцийн тохируулалт, эдийн засгийн байршуулалт тодорхой үр дүнд хүрснийг харуулж байна. 

Топ  500 аж ахуйн нэгжийн гурван үзүүлэлт  дээд амжилт тогтоов

   Хятадын 2022 оны топ 500 аж ахуйн нэгжийн нэгэн тод онцлог нь аж үйлдвэрийн аж ахуйн нэгжүүд эрчимтэй хөгжжээ. "Үйлдвэрлэлийн топ  500 аж ахуйн нэгж"-ийн жагсаалтыг мөн есдүгээр сарын 6-нд  нэгэн зэрэг нийтэлсэн байна. 

   14 тэрбум 778 сая юаньд хүрвэл сая "2022 оны Хятадын  аж үйлдвэрийн  топ 500 аж ахуйн нэгж"-д багтах эрхтэй болох юм байна. Энэ нь  өмнөх оныхоос 3 тэрбум 688 сая юаниар өссөн байна. Үүнд аж ахуйн нэгжийн  үйл ажиллагааны орлого 47 тэрбум 110 сая юаньд хүрч, өмнөх оныхоос 17.09 хувиар өсчээ. Харин цэвэр ашиг нь 1.47 их наяд юань болсон нь өмнөх оныхоос 24.42 хувиар өсөж тус  гурван үзүүлэлт бүгд дээд амжилт тогтоолоо. 

   Хятадын Ардын их сургуулийн бизнесийн сургуулийн профессор Ян Дү хэлэхдээ, "Үйлдвэрлэлийн салбарт Хятадын аж ахуйн нэгжүүдийн орон зай маш их тэлсээр. Цар тахал, томоохон өөрчлөлт, олон улсын ээдрээ будлиантай орчинд ч энэхүү орон зайгаа хадгалж тогтвортой өсөж хөгжсөн учраас Хятадын аж ахуйн нэгжүүдэд итгэл байна" гэжээ. 

Аж үйлдвэрийн бүтцийг үргэлжлүүлэн сайжруулж, стратегийн чанартай шинэ тулгар салбарууд  хурдацтай хөгжиж байна 

   Энэ оны Хятадын топ 500 аж ахуйн нэгжийн жагсаалтаас харахад, шалгарсан аж ахуйн нэгжүүдийн бүтцийг тасралтгүй сайжруулжээ. Тэдгээрийн дотроос химийн үйлдвэр, металлурги, барилга, үл хөдлөх хөрөнгө зэрэг уламжлалт аж үйлдвэрийн салбарын топ 500-д багтсан тоо эрс буурч, харин стратегийн чанартай шинэ тулгар салбарын аж ахуйн нэгжийн тоо нэмэгдсээр байна.

   2021 онд Хятадын аж үйлдвэрийн томоохон аж ахуйн нэгжүүдийн гол үйл явцын тоон хяналтын түвшин, дижиталчилсан  дизайны хэрэгслийн нэвтрэлтийн түвшин тус тус 55.3, 74.7 хувьтай байж, ухаалаг үйлдвэрлэлийн хэрэглээний цар хүрээ нь дэлхийд тэргүүлэх түвшинд хүрсэн байна. Орчин үеийн дэвшилтэт үйлдвэрлэл, санхүүгийн үйлчилгээ, интернет болон мэдээллийн технологийн үйлчилгээ, ложистик, нийлүүлэлтийн сүлжээ зэрэг салбаруудын топ 500 аж ахуйн нэгжид багтах тоо мөн нэмэгдсэн байна.