Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Боловсрол
2022.09.12 15:52
4948
1-4 дүгээр түвшинд эрэмбэлэгдсэн багш нарт 10-25 хувийн урамшуулал олгоно
 
БШУЯ-аас өнөөдөр ЕБС-ийн 29324 багшийг хамруулан хийсэн гүйцэтгэлийн үр дүнг танилцууллаа.
Тодруулбал Сангийн яам төсвийн реформыг Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран энэ салбараас эхлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Тиймээс гүйцэтгэл, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог боловсролын салбарт нэвтрүүлж, энэ хүрээнд Боловсролын үнэлгээний төв 2022 оны 5 дугаар сард багш нарын гүйцэтгэлийн үнэлгээг улсын хэмжээнд анх удаа зохион байгуулж, үнэлгээнд 655 сургуулийн 29324 багш хамрагдсан байна. Үнэлгээний дүнд нийслэлийн багш нар 73,9 хувь, аймгийн төвийн багш нар 72,8 хувь, сумын багш нар 70,9 хувийн үзүүлэлттэй үнэлэгдсэн байна. 
 
Урамшуулал авах шатлалын тухайд: 
I түвшин 947 багш
II түвшин 2982 багш
III түвшин 3351 багш
IV түвшин 5016 багш багтаж 10-25 хувийн урамшуулал авахаар боллоо. Энэ нь нийт багш нарын 40 хувь болж байгаа юм.
Гүйцэтгэлийн үнэлгээг цаашид жил бүр зохион байгуулах бөгөөд өөрийн өмнөх үр дүнгээ ахиулж чадсан багш нар дараа дараагийн жилд урамшуулалд хамрагдах боломжтой болно. Мөн энэ хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсрол, мэргэжлийн боловсролын багш нарыг хамруулах юм байна.