Авлигатай тэмцэх газраас төрийн албан хаагчийн ёс зүй, төрийн албаны хүнд суртал, чирэгдэл үзүүлсэн тухай иргэн, байгууллагаас ирүүлсэн 7 гомдол, мэдээллийн мөрөөр гомдол гаргагч болон албан хаагчдаас тайлбар авах, баримт гаргуулан авах зэрэг холбогдох ажиллагааг явуулжээ.
Нийслэлийн ерөнхий боловсролын 1, 3, 5, 6, 31, 17, 23, 24, 14, 21, 84, 33, 38, 93, 18, 52, 122, 123 дугаар сургууль, Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа “Шинэ эрин”, “Шинэ эхлэл” зэрэг 20 сургууль, нийслэлийн 16, 154, 56, 129, 147, 94, 46, 157, 192 зэрэг 9 цэцэрлэг, нийт 29 байгууллагад шинээр элсэн суралцах сурагчдын элсэлт, бүртгэлийн үйл ажиллагааг зохион байгуулж буй комиссын үйл ажиллагаанд хяналт тавьж ажилласан байна.
Бүртгэлтэй холбоотой иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авч газар дээр нь шуурхай шийдвэрлэн ажилласан бөгөөд тухайн сургууль, цэцэрлэгийн төсөв, санхүү, худалдан авалт, хүний нөөц, томилгоо, ил тод байдлын талаар холбогдох мэдээлэл, баримтад дүн шинжилгээ хийжээ. Энэ талаарх нэгдсэн тайлан, зөвлөмжийг боловсруулж, нийтлэг зөрчил, анхаарах асуудлын талаар танилцуулга бэлтгэн, Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар Боловсрол, шинжлэх ухааны сайдад хүргүүлсэл талаар АТГ-аас мэдээллээ.