Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2022.09.13 14:21
1610
ХХЕГ: Хилийн цэргийн 0275-р ангийн удирдлагууд хамраа хугалуулсан офицерийн асуудлыг орхисон байсан

2022 оны 8 дугаар сард дэд Хурандаа Н.Батболд захирагчтай Хилийн цэргийн 0275 дугаар ангид офицер нь офицероо зодож хамрыг нь хугалсан хэрэг гарчээ. Гэвч тухайн үед эл хэргийг нууцалж хохирогч офицертоо 3 сая төгрөг өгснөөр хагалгаанд орсон бөгөөд ангийн удирдлагууд ихэд нууцалж, мэдээллийг гадагш нь задалсан хүнийг хил хамгаалах байгууллагын нэр хүндэд халдсан гэж үзнэ хэмээн сүрдүүлсэн байна.

Бид энэ талаар Хил хамгаалах ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад: 

"Ангийн удирдлага уг асуудлыг 2 иргэний хооронд болсон хэрэг гээд орхисон байсан. Харин Хил хамгаалах ерөнхий газраас энэ талаар сая мэдээд дотоод хяналт, шалгалт хийж байна.  Албаны шалгалт хийгдэж, акт гарсаны дараа албан ёсоор мэдэгдэнэ" гэв.