

Хөгжмийн зохиолч Б.Долгион бусдад хутгалуулж цэргийн төв эмнэлэгт хүргэгдсэн байна. Тодруулбал согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 70 настай Б нь уг хэргийг үйлджээ. Тухайн үед хоёул согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, мэдүүлэг өгөх чадваргүй байсан тул иргэн Б.Долгионыг ар гэрийхэнд нь хүлээлгэн өгч холбогдогч, иргэн Б-г эрүүлжүүлэн саатуулсан байна.Уг хэргийн талаар ЦЕГ-ын ХМТ-ийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад: "БЗД-ийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгаж байгаа гэв."
