Өчигдөр буюу 2022 оны есдүгээр сарын 13-ны өдөр О.Хангай аваргын цолны мялаалга наадам болсон юм. Энэ үеэр Ховд аймгийн ЗДТГ, ИТХ-ын зүгээс О.Хангай аваргад 200 сая төгрөг, Улсын заан Б.Бат-Өлзийд 50 сая төгрөг, Улсын начин Б.Сосорбарамд 20 сая төгрөг, Улсын мэргэн харваач Б.Мөнхзоригт 10 сая төгрөгийн батламжийг тус тус гардуулан өгсөн байна.
Мөн УИХ-ын гишүүн Ш.Адьшаа О.Хангайд 25 сая төгрөг, Улсын Заан Б. Бат-Өлзийд 11 сая төгрөг, Улсын Начин Б.Сосорбарамд 9 сая төгрөг, Урианхай сурын Улсын мэргэн Б.Мөнхзоригт 5 сая төгрөгийг мялаалга болгон өгчээ.
Зургийг: Ховд.мн