Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, АН-ын дэд дарга Ц.Оюундарь нар Хатан хаан II Элизабет таалал төгссөнтэй холбогдуулан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд очин эмгэнэл илэрхийллээ.
“Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Цог жавхлант Хатан хаан II Элизабет таалал төгссөнд хааны гэр бүл, Британийн ард түмэнд Монголын ард түмэн болон Ардчилсан намын нийт гишүүдийн нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.
Тэрээр 70 жилийн турш түүхэн цаг үеийн томоохон өөрчлөлт шинэчлэлт, хөгжил дэвшил, хүндрэл бэрхшээлийн үед Британи болон Хамтын нөхөрлөлийн орнуудын тогтвортой байдлын бэлгэ тэмдэг, манлайлагч нь байж ирсэн билээ.
Монгол Улс 1961 онд НҮБ-д элсэхэд ИБУИНХУ нь НҮБ-ын АЗ-н Байнгын гишүүн орны хувьд манай улсыг дэмжиж байсан төдийгүй 1963 онд Хатан хааны засаглалын үед өрнөдийн орнуудаас хамгийн анх дипломат харилцаа тогтоож байв.
Цог жавхлант Хатан хаан 2 орны харилцаанд онцгой хувь нэмэр оруулсан билээ.
Түүний ариун үйл хэрэг бидний зүрх сэтгэлд үүрд мөнх дурсагдах болно.
Хатан хааны гэр бүл болон Британийн ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлье" гэжээ.