Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 5 бүлэг, 42 үйл ажиллагааны чиглэл, 114 хэрэгжүүлэх арга хэмжээнээс бүрдэх 36-р тогтоолыг УИХ-аас баталсан. Тус тогтоолыг хэрэгжүүлэхэд 20 гаруй төрийн байгууллагатай хамтарч ажиллах шаардлагатай бөгөөд Ерөнхийлөгчийн үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр дээрх газруудад тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний хөтөлбөрийг танилцуулсан. Энэхүү уулзалтууд хувийн хэвшил, олон улсын байгууллагуудаар үргэлжилж байна.
Тухайлбал өнөөдөр /2022.09.14/ ’Хүнсний хангамж, аюулгүй байдал’’ үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнснийн, төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлж буй Азийн хөгжлийн банктай мэдээлэл солилцох, хамтран ажиллах уулзалт хийлээ.
Уулзалтад Азийн хөгжлийн банкыг төлөөлөн:
- Павит Рамачандран Азийн Хөгжлийн Банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын Захирал бөгөөд Суурин төлөөлөгч
- Томас Панэлла Азийн Хөгжлийн Банкны ХАА болон байгалийн баялаг, хүрээлэн буй орчны удирдагч
- Шинго Кимура Азийн Хөгжлийн Банкны Байгалийн баялаг, хүрээлэн буй орчны мэргэжилтэн
- Юукицугу Яанома Азийн Хөгжлийн Банкны Байгалийн баялаг, хүрээлэн буй орчны мэргэжилтэн
- Э.Энэрэлт Азийн Хөгжлийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Хөрөнгө оруулалтын дарга
Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан ажлын албыг төлөөлөн:
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйлдвэр үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр
- Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны референт О.Дамдиндулам
- Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны Гадаад харилцааны мэргэжилтэн Р.Будмаа
- Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны Хэвлэлийн ажилтан Б.Урантуяа нар оролцлоо.
2001 онд байгуулагдсан Суурин төлөөлөгчийн газар нь Монголын талтай бодлогын хэлэлцүүлэг хийх, хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегийг боловсруулах, холбогдох төсөл хөтөлбөрүүдийг төлөвлөх, одоо хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийг удирдан хэрэгжүүлдэг. Өнөөдрийн байдлаар хүнсний салбарт хэд хэдэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд Хүнс, нарийн ногоо, мал аж ахуйн салбарын хөгжилд томоохон дэмжлэгүүд үзүүлж байна.
Азийн Хөгжлийн Банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын Захирал бөгөөд Суурин төлөөлөгч Павит Рамачандран уулзалтын үеэр Монгол Улсад “Хүнсний хангамж-аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлсэнг сайшааж, цаашид нягт хамтран ажиллахаа илэрхийлж байв. Мөн ойрын хугацаанд Азийн Хөгжлийн Банкнаас зохион байгуулах томоохон арга хэмжээнд хамтран ажиллах саналыг Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан ажлын албанд тавьлаа.