Спорт
2022.09.15 09:05
970
Эмэгтэй шигшээ баг ДАШТ-ээс хос мөнгөн медаль хүртэв

“Белград-2022” чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Азийн АШТ-ий мөнгө, Иван Ярыгиний Гранпригийн хошой хүрэл медальт, 2022 оны улсын аварга, үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Батхуягийн Хулан мөнгөн медаль хүртэв. Мөн Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин 50 кг-д ОУХМ Долгоржавын Отгонжаргал мөнгөн медаль хүртэж Белградын дэвжээнээс манай эмэгтэй баг хос мөнгөн медаль авлаа. Энэхүү хоёр тамирчин нь Монголын чөлөөт бөхийн тамирчдаас 22,23 дахь мөнгөн медальтан болж байгаа юм.

 

Эх сурвалж:MGL SPORT