Нийгэм
2022.09.15 10:02
6674
Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирлын үүргийг түр гүйцэтгэх хүнийг зарлалаа

Орос Монголын хамтарсан 3-р сургуулийн захирал Ж.Соронзонг боловсролын байгууллагын удирлагад нийцэх ёс зүйтэй хүн биш гэсэн асуудлаар ажлаас нь чөлөөлөх асуудал яригдаж байсан. Тэгвэл  Засгийн газрын хуралдаанаар Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирлын үүргийг түр гүйцэтгэх хүнийг зарлалаа энэ нь  Сангийн сайд асан Б.Болор аж. Сангийн сайд асан Б.Болор нь тус сургуульд эдийн засаг, математикийн багшаар ажилладаг юм.

Энэ үеэр Боловсрол шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр “3-р сургуулийн захирлыг ажлаас чөлөөлөх шийдвэр гарсан. Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын 154 багтай уулзсан. Тус сургуулийн захирлаар Б.Болорыг түр томилох шийдвэр гарсан” гэлээ.

Сангийн сайд асан Б.Болор нь тус сургуульд эдийн засаг, математикийн багшаар ажилладаг юм.