Гадаад мэдээ
2022.09.15 11:15
937
Хятадын цахилгаан автомашиныг Европт гаргаж байна

Есдүгээр сарын 13-нд Шанхайн Хайтунгийн боомтоос Хятадын цэвэр цахилгаан хөдөлгүүрт автомашиныг их хэмжээгээр тээвэрлэж, Европын зах зээлд гаргалаа.

Энэ удаад дэлхийн зах зээлд зориулан "Шанхай Мотор"-ын үйлдвэрлэсэн цэвэр цахилгааны 10 мянган автомашин Европын зах зээлд экспортлогдож байна. Үүний зэрэгцээ энэ нь дэлхийн 80 гаруй оронд нийлүүлж буй Хятадын өөрөө үйлдвэрлэсэн анхны машин юм. Хятадын аж үйлдвэр мэдээлэлжүүлэлтийн яамны холбогдох албаны хүн хэлэхдээ, 10 мянган тээврийн хэрэгслийг экспортоор гаргаж буй нь Хятадын автомашины аж үйлдвэрийн олон улсын хөгжилд шинэ амжилт авчирч, Хятадын шинэ эрчим хүчний экспортийн хөгжлийн түргэн шатанд орсныг харуулж байна гэв.

Хятадын Автомашин үйлдвэрлэгчдийн холбооны сүүлийн үеийн тоо баримтаас үзвэл, он гарснаас хойш Хятад улсын шинэ эрчим хүчний автомашины экспорт эрс нэмэгдэж, энэ оны 1-8-р сарын байдлаар шинэ эрчим хүчний 341 мянган автомашин экспортолсон нь тээврийн хэрэгслийн нийт экспортын 26.7 хувийг эзэлж байна.