Хөдөө, орон нутагт шилжин суурьших ипотекийн зээлийн үлдэгдэлгүй иргэд болон тухайн орон нутагт амьдардаг анх удаа ипотекийн зээлд хамрагдаж байгаа иргэдийг ипотекийн зээлийн хүүгийн 6%-ийг хөнгөлж 3% болгож,урьдчилгаа төлбөрийн 60%-ийг төр батлан даана. Энэхүү зохицуулалттай холбоотой хүүгийн зөрүү болох 8 тэрбум төгрөгийг энэ жилийн төсөвт тусгажээ.Энэхүү зээл олгогдож эхэлсэнээр жилд 5,600 хүртэлх өрх хамрагдах нөхцөл бүрдсэн байна.
УИХ-аар Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд нэмэлт оруулж, Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн 30%-ийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргах эрх зүйн орчин бүрдсэн байна. 8-р сарын 10-ны өдрийн ЗГ-ын 301-р тогтоолоор орон нутгийн ипотекийн урьдчилгаа төлбөрийг Зээлийн батлан даалтын сангаас санхүүжүүлэх боломжтой болжээ. Одоогоор орон нутгийн ипотекийн зээл олголтыг эхлүүлэх хамгийн сүүлчийн шат буюу орон нутгийн ипотекийн зээлийн санхүүжилтийн ерөнхий гэрээг байгуулахаар Сангийн яам, Монголбанк, Зээлийн батлан даалтын сан, арилжааны банкууд хамтран ажиллаж байна.