Шалгалтаар 294 зөрчил илрүүлэн 215 буюу 73 хувийг арилгуулжээ. Илэрсэн зөрчлийн 36.9 хувь нь хаяг шошгын шаардлага хангаагүй, жижиглэн савласан газрын хаяг, он, сар, өдөр, цаг, минутыг бичээгүй, шошгын мэдээллийг бүрэн тусгаагүй хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээнээс татан авалт хийлгүүлэн, албан шаардлага хүргүүлэн ажилласан байна.
Мөн хадгалалтын горим алдагдсан, хугацаа дууссан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг байгууллагын дотоод хяналтын журмын дагуу устгуулжээ.