Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд “Намрын ногоон өдрүүд-2022” нэгдсэн арга хэмжээ нээлтээ хийлээ. Тус арга хэмжээнд 21 аймаг, 9 дүүргээс 600 гаруй аж ахуй нэгж, үндэсний үйлдвэрлэгчид оролцож иргэдэд бүтээгдэхүүнээ танилцуулан, худалдаалах арга хэмжээ болж байна. Энэ үеэр мастер тогооч нарын бүрэлдэхүүн 5000 гаруй хүнд 'Алтан намар" нэртэй ногоотой хуурга хийж байна.