2022 оны Есдүгээр сарын 17-ны 13:35 цагт Шэньжөү-14 сансрын хөлгийн багийн сансрын нисэгч Цай Шюйжэ “Вэньтянь” лаборатори бүхээгийн агаарын түгээстэй хэсэг дэх бүхээгээс гарах хаалгыг онгойлгосон тухай Хятадын нисэгчтэй сансрын төслийн алба мэдэгдлээ.
15:33 цагийн байдлаар, сансрын нисэгч Цай Шюйжэ, Чэнь Дүн нар бүхээгээс гарсан бөгөөд 16:18 цагт бүхээгийн гаднах ачааны төхөөрөмжийг хөргөх цогцолборыг угсарч дууссан байна.
Хятадын нисэгчтэй сансрын төслийн албаны мэдээлснээр, 17:47 цагт Шэньжөү-14 сансрын хөлгийн багийн сансрын нисэгч Чэнь Дүн, Лю Ян, Цай Шюйжэ нар нягт хамтран ажиллаж, задгай сансар дахь товлосон ажлаа дуусгаад Чэнь Дүн, Цай Шюйжэ нар Вэньтянь лабораторийн бүхээгтээ аюулгүй орсноор энэ удаагийн үүргээ бүрэн амжилттай биелүүлжээ.
Сансрын нисэгчид энэ удаа задгай сансарт бүхээгийн гаднын өргөлтийн бариул, ачааны төхөөрөмжийн хөргөх цогцолборыг угсарсан бөгөөд бүхээгийн гаднын авралтын нотолгоо зэргийн үүрэг даалгавраа бүрэн амжилттай биелүүлсэн байна.