Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Хууль эрх зүй
2022.09.20 09:56
1820
Өвөрхангайн худалдан авах ажиллагааны газрын дарга компаниудаас тендерт ялуулна гэж хахууль авдаг байжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 9 дүгээр сарын 12-16-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 19 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 100 гомдол, мэдээллийг шалгажээ. 

Түүнчлэн эрүүгийн 745 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 8 хэргийг шүүхэд шилжүүлэх, 11 хэргийг хаах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 721 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт нийт 3 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулж, мөрдөгчийн 3 мэдэгдэл бичиж холбогдох байгууллагуудад хүргүүлжээ.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргээс дурдвал:

-  Өвөрхангай аймгийн Өмчийн харилцааны газрын худалдан авах ажиллагааны газрын дарга “Д” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тендерт орж байгаа компаниудаас тендерт ялалт байгуулахад дэмжлэг үзүүлнэ гэж төрсөн эгчийнхээ дансаар мөнгө авдаг гэх хэргийг прокурорт хүргүүлсэн байна.