Аравдугаар сард нээлтээ хийх УИХ-ын намрын ээлжит чуулганы үеэр Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг огцруулахаар болжээ.
Учир нь өнөөдрийн байдлаар ам.долларын ханш 3425-т хүрч, төгрөгийн ханш унасаар байхад анхаарлаа хандуулж, дорвитой ажил хийхгүй байгаа нь түүнийг огцруулах шалтгаан болж байна. Нөхцөл байдалтай холбоотойгоор Монгол банкнаас ямар нэг тайлбар одоогоор хийгээгүй байгаа бөгөөд зарим гишүүд ч Б.Лхагвасүрэнг огцруулахыг УИХ-ын даргаас шаардаж байгаа аж.
Манай улсын валютын нөөц багасч, Монголбанк арилжааны банкнуудад ам.доллар нийлүүлэхээс татгалзах болжээ. Улмаар арилжааны банкнуудад нөөц багассанаар эрэлт үүссэн байна.