Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2022.09.20 16:26
530
"Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл-2022" нэгдсэн арга хэмжээ 3 дахь өдрөө үргэлжилж байна

"Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл-2022" нэгдсэн арга хэмжээ өнгөрсөн ням гаригаас эхлэн Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдаж, гурав дахь өдрөө үргэлжилж байна. Тус арга хэмжээш ХХААХҮЯ зохион байгуулж байгаа бөгөөд 21 аймаг, 9 дүүргийн нийт 400 гаруй  аж ахуй нэгж, үндэсний үйлдвэрлэгчид оролцож бараа бүтээгдэхүүнээ танилцуулан, худалдаалж байна.

“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл-2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд газар тариалангийн өдөрлөг, техник, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн худалдаа,  органик хүнс үйлдвэрлэгчдийн өдөрлөг болж байна. Мөн хүнсний ногооны дуудлага худалдаа зохион байгуулагдахаас гадна аймгуудын өв соёлын өдөрлөгтэй танилцах боломжтой. 

.