Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2022.09.21 11:54
1799
Иргэний үнэмлэх, оршин суугаа хаяг, НДШ төлөлт зэрэг 74 лавлагаа, тодорхойлолтыг нотариатаар батлуулах шаардлагагүй боллоо

Цахим хөгжил, харилцааны яам, "Монголын Нотарийтчидын танхим" ТББ-аас төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр түргэн шуурхай үзүүлэх болсон мэдээллээ.  Тодруулбал, И-Монголиа системээр авдаг 74 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг нотариатаар батлуулах шаардлагагүй боллоо. 

Үүнд:

  1. Цахим нотариатын системийг төрийн мэдээлэл солилцооны "И-Монголиа" системтэй холбож, нотариатын үйлдэл хийсэн талаарх мэдээллийг нийлүүлэх
  2. "И-Монголиа" системээр нотариатын үйлчилгээ авсан талаарх лавлагаа, тодорхойлолт, гэрээний цахим хуулбарыг олгох боломжийг бүрдүүлэх
  3. Иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, төрсний, гэрлэсний, нас барсны, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн, нийгмийн даатгалын төлөлтийн зэрэг 74 лавлагаа, тодорхойлолтыг төрийн байгууллага, албан тушаалтан нотариатаар гэрчлүүлэхийг шаардахгүй байх ажлыг хамтран зохион байгуулна. 

Хэрвээ  бичиг баримтыг нотариатаар гэрчлүүл гэсэн байгууллагыг "1111"-д гомдол гаргаж болох бөгөөд хэрвээ шаардсан тохиолдолд хариуцлага хүлээлгэнэ.