Хууль эрх зүй
2022.09.21 12:07
3241
Налайх дүүргийн уулнаас эрэгтэй хүний цогцос олджээ 

Нийслэлийн Налайх дүүргийн VI дугаар хороо, “Цагаан тэмээт” гэдэг газар уулнаас цогцос буулгах шаардлагатай байна гэсэн дуудлагыг Цагдаагийн байгууллагаас 09.20-ны өдрийн 11:32 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ. Улмаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн аврах бүлгийн алба хаагчид 45 км замыг туулан 12:57 цагт очиход тус дүүргийн V дугаар хорооны оршин суугч иргэн А /37 настай, эрэгтэй/ нас барсан байсан тул цогцсыг аврах олс, дамнуурга ашиглан уулнаас буулгаж тус дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.