Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2022.09.21 16:05
720
10 сартай бяцхан охин Ч.Нэргүй бүрэн эмчлэгдэхэд 140 сая төгрөг шаардлагатай
 
Чинзоригийн Нэргүй 2021 оны 11-р сарын 24-нд Ховд аймагт төрсөн, 10 сартай. Охины хувьд төрөлхийн хүчилтөрөгчийн дутагдал буюу тархины усжилт-годроцефали гэх оношоор оношлогджээ. 
 
Түүний гэр бүлийн хувьд Ховд аймгаас өнгөрсөн 6-р сард ирж, сайн гэсэн бүх л эмнэлгүүдээр явжээ. Харамсалтай нь монгол улсад эмчлэгдэх боломжгүй гэсэн хариу сонсжээ. Улмаар тэд гадаадын олон эмнэлэг рүү өвчний онош, бичиг баримтаа илгээхэд БНСУ-ын  Сөүлийн эмнэлгээс  охиныг бүрэн эмчлэгдэх  боломжтой гэсэн хариу илгээсэн байна.  Гэвч эмчилгээний зардлаа шийдэж чадахгүй байгаа учраас цаг хугацаа алдаж байгаа аж.
Одоогоор охин ЭХЭМҮТ-ийн хяналтад байгаа бөгөөд өдөр ирэх бүр зовиур нь нэмэгдэж, толгой нь томрох, уйлагнах зэрэг шинж тэмдгүүд илэрсээр байна. Мөн шөнө унтаж чадахгүй байгаа талаар охины ээж хэллээ.
Н.Нэргүй охины эмчилгээний зардалд 140 сая төгрөг шаардлагатай. Одоогоор 40 сая төгрөгийг цуглуулсэн ч үлдсэн 100 сая төгрөгийг бүрдүүлэх боломжгүй учир сайхан сэтгэлт ард түмнээсээ хандив хүсэж байна. Бяцхан охинд амьдрал бэлэглэцгээе.  
 
Хандивын данс: 5854079198 Ээж Б.Баярцэнгэл Хаан банк