Н.Буяндэлгэр
Сэтгүүлч
Гадаад мэдээ
2022.09.22 12:28
5779
ОХУ-д цэргийн дайчилгаа зарлагдсанаас хойш 524 иргэн Монголд орж иржээ

Өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин орон даяар цэргийн хагас дайчилгааг зарласан. Дайчилгааны зорилгыг Путин “Эх орон, тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, хүн ардын аюулгүй байдлыг хамгаалах” гэж тодорхойлсон. Тэгвэл дайчилгаа зарлагдсанаас хойш нийт 524 иргэн Алтан булаг боомтоор Монгол руу орж ирсэн бол 1228000 иргэн ОХУ-ыг зорьжээ. Тодруулбал:

9 дүгээр сарын 20-нд Алтанбулаг боомтоор Монгол улс руу 263 иргэн орж, 585 иргэн Монгол улсаас ОХУ-руу гарсан байна. Харин 9 дүгээр сарын 21-нд 261 иргэн Монгол улс руу орж, 643 иргэн Монгол улсын нутаг дэвсгэрээс гарсан гэсэн тоон мэдээллийг ХХЕГ-ийн Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

Лхагва гарагт Путин 300,000 цэргийн албан хаагчийг яаралтай дайчлан бүрдүүлэх тушаал өгсний дараа Оросоос гарах нэг талын нислэгийн үнэ огцом өсч, маш хурдан зарагдаж байгаа талаар OVD-Info мэдээлсэн байна.