Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2022.09.22 13:52
3624
"УИХ-ын гишүүдийн мөрөөдлийн жагсаалтаар, төсвийн мөнгийг жалгаар нэг тараах юм бол улс орон үүнээс хүнд байдалд орно"

Эдийн засагч О.Амартүвшинээс нийгэмд үүсээд байгаа эдийн засгийн хүндэрлүүд болон тулгамдаж буй асуудлаар тодрууллаа.

О.Амартүвшин: "Сонгуулийн өмнөх жилд төсвийн зардал эрс нэмэгддэг. Сүүлийн 3 жилийн хугацааг харахад орлого 48% өссөн бол зарлага нь 60-иад хувиар өссөн байна. Яаралтай  нийлүүлэлтийг тасалдуулаад байгаа инфляцыг өдөөсөн гол асуудлаа засахгүйгээр зээлийн хүү, бодлогын хүүг 2%-иар нэмэгдүүлсэн нь аж ахуй нэгжүүдэд том цохилт болж байгаа юм.

Их хурлын гишүүдийн мөрөөдлийн жагсаалтын дагуу жалгаар нэг тараах л юм бол улс орон үүнээс хүнд байдалд орно. Эндээс татгалзах эр зоригийг манай улсын гишүүд гаргах ёстой. 2023 онд төсвийг батлахдаа илүү том зургаар ажлын байрыг хамгаалсан, эдийн засгийг зөв залахад чиглэсэн арга хэмжээг авах хэрэгтэй" гэлээ.