Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2022.09.22 22:22
1592
Хүүхдэд Озон эмчилгээ хийсэн “Сисди мед” компани эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөлгүй байжээ


Хүүхдэд озон эмчилгээ хийж байгаа сурталчилгаа явуулсан “Сисди мед”компани эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөлгүй болох нь тогтоогджээ.

Эрүүл мэндийн яамнаас Озон эмчилгээний талаар өгсөн мэдээллээр “Эрүүл мэндийн яам озон эмчилгээний тухай ямарваа нэгэн заавар, эмчилгээний удирдамж батлаагүй бөгөөд олон улсын болон Монгол улсын эмнэл зүйн удирдамжид байдаггүй эмчилгээ гэж мэдэгдсэн.
Гэтэл хүүхдэд Озон эмчилгээ хийж байгаа талаараа  “Сисди мед” компани өөрийн цахим хаягтаа бичлэг, пост оруулсан байдаг. Энэ асуудлын хүрээнд ШӨХТГ-аас хяналт шалгалт явуулахад эрүүл мэндийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлгүй бөгөөд хууль бус зар сурталчилгаа явуулсан болох нь тогтоогджээ.

Хяналт шалгалтаар тус компани нь Зар сурталчилгааны тухай хууль, Эрүүл мэндийн тухай хуулийг тус тус зөрчсөн нь тогтоогдож байх тул Зар сурталчилгааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6-д заасныг зөрчсөн үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулийн дагуу 5 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, эмчлэх,сувилах, ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр явуулж Эрүүл мэндийн тухай хуулийг зөрчсөн үйлдлийг нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг харьяаллын дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт шилжүүлжээ.