Гадаад мэдээ
2022.09.23 11:35
186
ОХУ-аас гарахыг хүссэн иргэд боомтууд дээр урт дараалал үүсгэжээ

Владимир Путины зарлигаар ОХУ‑д хэсэгчилсэн цэргийн дайчилгааг эхлүүлсэнтэй холбоотойгоор тус улсын хилийн бүх хэсэгт Оросоос гарахыг хүссэн иргэд автомашины урт цуваа үүсгэжээ. Гүрж, Казахстан, Монгол, Финлянд, Казахстан, Гүржтэй залгаа хилийн боомтуудад олон мянган машин олон цагийн түгжрэл үүсгэн зогсож байгааг ВВС агентлаг мэдээлж байна.

Нийгмийн сүлжээнд хүмүүс олон цаг түгжирч, олон мянган автомашин Монгол, Гүрж, Казахстан, Финланд, Эстонийн хил дээр бөөгнөрөөд байгаа талаар мэдээлжээ. Харин ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков үүнийг худал мэдээлэл гэжээ.

Литва, Латви, Эстони улсууд Шенгений аяллын визээр нэвтрүүлэхгүй байгаа бөгөөд Оросын иргэдэд хүмүүнлэгийн виз олгохгүй гэдгээ мэдэгджээ.

Хил дээр бөөгнөрсөн автомашины цуваанаас гадна Оросоос визгүй зорчих орнууд руу нисэх ойрын өдрүүдийн бүх нислэгийн тийз зарагдаж дуусан, үнэ нь хэдэн дахин өссөн талаар тус агентлаг мэдээлжээ.

Эх сурвалж: BBC