ОХУ-д цэргийн дайчилгааг эсэргүүцсэн жагсаал үргэлжилж байгаа. ОХУ Украины дайнд жирийн иргэдийг дайчилж эхэлсэн бөгөөд ойролцоогоор 300000-1000000 хүнийг дайчилна гэх мэдээлэл байна. Тухайлбал дайчилгааг эсэргүүцсэн иргэд визгүй улсууд руу дүрвэн гарсаар байна.
Харин Буриадын Үндэсний ардчилсан хөдөлгөөнийхөн Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-д хаяглан хүсэлт илгээжээ.
Уг хүсэлтэд:
Буриад-Монгол залууст нэг болон түүнээс дээш хугацаатай нэг жилийн хүмүүнлэгийн виз олгож өгөхийг хүсэж байна. Энэ хүнд цаг үед та бүхний тасархай болох Буриад-Монголын ард түмэнд Ар монгол та бүхний туслалцаа хэрэгтэй байна хэмээжээ.