Нийгэм
2022.09.26 11:32
1356
Б.Баярдаваа: Мөнгөн тэмдэгтэд өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа

Монгол банкнаас Мөнгөний бодлогын талаар мэдээлэл хийх явцад Монгол банкны мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа хэлэхдээ: Мөнгөн тэмдэгтэд өөрчлөлт оруулах тухай судалгаа хийгдэж байгаа. Бүрэн дуусахаар УИХ-д танилцуулж, яг хэдэн төгрөгийн дэвсгэрт гаргах эсэхийг УИХ-аар шийднэ гэж хэллээ.

Манай улсын хамгийн том мөнгө болох 20 мянгатын дэвсгэртийг 2006 онд хэвлэж байсан.  Тэгвэл манай улс өнөөдрийн байдлаар 11 мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд ашиглаж байна. Үүнээс 2 мөнгөн дэвсгэрт л нийт гүйлгээний 88%-ийг бүрдүүлж байгаа билээ. 20 мянгатын дэвсгэрт 67%, 10 мянгатын дэвсгэрт 21%-ийг эзэлж байна.

Харин олон улсад 7-8 ширхэг мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд ашиглаж байна. Олон улсын жишгээр дундаж цалинг 5-6 ширхэг том мөнгөн дэвсгэртээр олгож болдог бол манай улсад түүнээс 10 дахин их буюу 50-60 ширхэг том мөнгөн дэвсгэртээр олгож байна.

Энэ бүхнээс манай улс гүйлгээнд ашиглагдахгүй байгаа 5т, 20т гэх мэт дэвсгэртүүдийг хэрэглээнээс чөлөөлж, том мөнгөн дэвсгэрт гүйлгээнд оруулах шаардлагатай гэх судалгаа гарчээ.