ЦЕГ-ын ХМТ-ийн дарга Б.Баатархүү "Гадаад улсын иргэд гэмт хэрэг үйлдээд хүндрээд буй асуудал байхгүй. Бодит мэдээлэл бол ОХУ-аас ирсэн иргэн хил дээр танилцсан иргэний байрыг түрээслэхээр ирээд, тэр байранд байдаг танилынх нь гэрт орж, архидан согтуурсан. Тэнд дөрвүүлээ буюу гурван монгол, нэг орос иргэн байсан. Мөрдөн шалгалтын ажиллагаа хийгдэж байна.
Урьдчилсан байдлаар тухайн хүмүүс согтууруулах ундааны зүйл хэрэглээд анх танилцсан болон найзтайгаа гараад явсан гэж тайлбарлаж байгаа.
Гэрт Монгол Улсын иргэн Г, ОХУ-ын иргэн Д нар үлдсэн. Энэ үед иргэн Г-ийн биед халдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа.
ОХУ-ын иргэнийг 48 цаг саатуулах арга хэмжээг өчигдөр авч хэрэгжүүлсэн. Мөн гэрт байсан Монгол Улсын хоёр иргэнийг саатуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан тодорхой болно гэлээ.