Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Гэмт хэрэг
2022.09.26 13:30
3799
"Бэлтэс мөрөн ХХК" иргэдэд 45,3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон

Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга Л.Төгс-Ухаан "Хөвсгөл аймагт үйл ажиллгааа явуулж байсан "Бэлтэс мөрөн ХХК" нь иргэдийн мөнгийг өсгөж өгнө гэж 15-100 хувийн хүүтэй мөнгө татан төвлөрүүлсэн хэрэгт хэрэг нээн шалгасан.

Шалгалтын явцад тус компани 13 мянган иргэнээс мөнгө татан төвлөрүүлж , 2549 иргэнд 45,3 тэрбум төгрөгний хохирол учруулсан байна.Үүнээс мөнгө өсгөж авсан 1600 иргэнийг хариуцагчаар татан шалгахад 12,1 тэрбум төгрөгийг буцаан авах нь шалгалтаар тогтоогдсон.

Бэлтэс мөрөн ХХК-ний ажилчид болон захирлын нэр дээр байсан 13 тээврийн хэрэгсэл ,12 үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж хураан авсан. Ажлын хэсгийн мөрдөн байцаагч нар 10-р сард багтаан хэргийг хянан шийдвэрлэхээр ажиллаж байна" гэв