“Бэлтэс мөрөн” компани иргэдийн мөнгийг 15-100 хувийн хүүтэй зээлж, эргүүлэн өгнө хэмээн залилсан гэмт хэрэг гарсан. Тухайлбал шалгалтын явцад тус компани 13 мянган иргэнээс мөнгө татан төвлөрүүлж , 2549 иргэнд 45,3 тэрбум төгрөгний хохирол учруулсан байна.Үүнээс мөнгө өсгөж авсан 1600 иргэнийг хариуцагчаар татан шалгахад 12,1 тэрбум төгрөгийг буцаан авах нь шалгалтаар тогтоогдсон.
Тус хэргийг шалгах явцад иргэдэд луйврын шинжтэй гэмт хэрэг гэдгийг удаа дараа Цагдаагийн байгууллагаас анхааруулсан байдаг. Тэгвэл өнөөдөр буюу /2022.09.26/ өдөр тус компаниас хохирол амссан иргэд АТГ болон УИХ-д шаардлага хүргүүлсэн юм.
Иргэдийн зүгээс хуулиар явах хугацаа алга уг асуудлыг яаралтай шийдэж өг хэмээн шаардаж байгаа юм. Энэ нь бид бүгдийн хохирлыг татвар төлөгчдийн мөнгөнөөс яаралтай гаргаж өг гэж байгаатай ялгаагүй юм. Гэтэл"Бэлтэс-мөрөн ХХК" нь гэр бүлийн хамаарал бүхий байгууллага бөгөөд ноцтой гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон. Хэн нэгний хариуцлаггүй амиа хичээсэн үйлдлээс болж бүх нийтээр хохирох нь зөв үү!