Нийгэм
2022.09.27 12:11
781
Хөдөлмөр Нийгэм Хамгааллын Сайд: Д.Сарангэрэл хэлсэн үгэндээ залруулга хийлээ

Өчигдөр Төрийн ордонд Нийгмийн бодлого байнгын хорооноос зохион байгуулан халамжаас хөдөлмөрт гэсэн 100 гаруй хүн оролцсон томоохон хэлэлцүүлэг болсон. Энэ хэлэлцүүлгийн үеэр миний бие ядуурлын түвшнээс доор байгаа хүн амын бүлгийг улны айлууд хэмээн нэрлэж болгоомжгүй үг хэллэгийн алдаа гаргасандаа хүлцэл өчиж байна.

Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын яам Засгийн газрын үйл ажиллагааны хүрээнд 3 том бодлогын шинэчлэл хийхээр төлөвлөж байгаа.

  1. Цалингийн шинэчлэл
  2. Тэтгэврийн шинэчлэл
  3. Халамжаас хөдөлмөрт шилжих гэсэн гурван шинэчлэлийг хийхээр үйл ажиллагаагаа явуулахаар ажиллаж байгаа. Өнөөдөр монголд гурван хүний нэг тутам нь ядуу байна. Ядуурлын түвшин 27.8 хувьд хүрсэн. Ийм үед яаж ард иргэдээ тэр дундаа залуучуудаа хөдөлмөр эрхлэлттэй ажилтай болгох вэ? гэдэг дээр хамаг хүчээрээ ажиллаж байгаа.

Энэ хүрээнд хэд хэдэн ажил хийхээр төлөвлөж байгаа. 1520 хүнийг ажлын байртай болгох энэ хөтөлбөр их чухал байгаа.

Миний хэлсэн болгоомжгүй үг бол олон улсын түвшинд ядуурлын хамгийн доод түвшний айлуудыг улны айлууд гэж гэж орчуулдаг гэж надад мэргэжлийн хүн ойлгуулсан. Бидний хийж хэрэгжүүл байгаа ажлын цар хүрээ их өндөр. Өчигдрийн хувьд тэр хэлэлцүүлгийн үеэр хэлсэн үгэнд гол акцент өгч байна. Миний хувьд олон хүүхэдтэй айлын хүүхэд хэн нэгнийг амьдралын түвшнээр дорд үзэх бодол надад огт байхгүй, харин ард иргэдээ яаж ядуурлаас гаргах вэ гэдэг дээр гол зорилт надад байна.

Хамгийн сүүлийн статистик мэдээллээр монгол улсад үйл ажиллагаагаа явуулж буй нийт аж ахуйн нэгжийн 19.1 хувь нь ажиллах хүчний хомсдолд орсон. Тэнд 40 мянган ажлын байр байгаа гэвч залуучууд очихгүй байна. Үүнд залуучууд залхуу байгаа биш цалин мөнгө нь хангалтгүй байгаа учир үүнийг сонгохгүй байгаа. тэгэхээр залуучууддаа ядаж орон байрны зээлээ төлж чадах хүссэн машинаа зээлээр аваад унах боломжийг бүрдүүлж өгөх зорилттой байна.

Хөдөө орон нутагт 28 тэр бум,  Хотод 20 тэрбум төгрөгийн хүүгүй зээлийн санхүүжилт олгох гэж байгаа.

Мөн 2023 оны төсвийг удахгүй  УИХ өргөн барина. Үүнд ганцхан залуучууд гэхгүй 1995 оноос 30 аад жил яригдаж байгаа. ахмадын тэтгэврийн зөрүүг 2024 оны 1-р сараас бүр арилгах ийм тооцоо судалгааг багаараа хийгээд сангийн яаманд танилцуулсан үндсэндээ дэмжиж байгаа.