Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2022.09.29 16:03
665
"Дархан төмөрлөг ТӨХК"-ийг төр өөрийн мэдэлдээ авсан шиг авахыг хүсэж байна

Төмөрлөгийн үйлдвэрийг концессын гэрээгээр хувьчилснаас хойш ажилчдын хөдөлмөр нийгмийн хамгааллын аюулгүй байдал зөрчигдөж байгаа  асуудлаар "Дархан төмөрлөг ТӨХК"-ий төлөөллүүд мэдээлэл хийлээ.   

Дархан төмөрлөг ТӨХК-ий төлөөлөл: "Кью Эс И"-ХХК төрийн өмчит төмөрлөгийн үйлдвэрийг 2014 оноос 2022 оны 4-р сар хүртэл концессын гэрээгээр хувьчлан авсан байдаг. Буцаад төрд хүлээлгэж өгөхдөө маш олон тэрбумын гэмт хэрэг бүхий луйврыг хийсэн. Авилгатай тэмцэх газар, мэргэжлийн хяналтын шалгалтууд ороод явсан. Үүнээс маш олон гэмт хэргийн шинжтэй асуудлууд  гарч ирсэн.

Тухайлбал 500 гаруй тэрбум төгрөгийн өртэй Дархан төмөрлөгийн үйлдвэрийг төр хүлээж авсан байдаг. Төр хүлээж авахад тус компаний  татварын өр 122,7 тэрбум төгрөгийн  өр үлдээгээд явсан асуудлаар шүүхэд хандаад явж байгаа. 

Концессийн гэрээгээр бол тухайн компани бүх санхүүгийн төлбөрийг өөрөө хариуцаж дааж явах ёстой. Гэтэл татварын өр болчихсон зээлийнх нь хүү төлөгдөөд одоо хүртэл явж байна. 

Тиймээс Д.Эрдэнэбилэг өөрийн төлөөний хүнийг буцаж байгууллагад оруулахыг санаархаж байгааг эсэргүүцэж, энэ хурлыг хийж байна. Төр өөрийн өмчийг авсан шиг авч, ажилчдын эрх ашигт халдахгүй, үйлдвэрийн үйл ажиллагааг хэвийн явуулж өгөхийг хүсэж байна гэлээ.