Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2022.09.29 17:06
10552
Анхны тээвэртээ явж байгаад лацтай машиныхаа бүхээгт нас баржээ

Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор нүүрс тээвэрлэж байсан жолооч Хятадын штамбын талбайд есдүгээр сарын 27-нд лацтай машиныхаа бүхээгт харамсалтайгаар нас барсан байна. Албан бус эх сурвалжийн хэлж байгаагаар 54 настай жолооч архаг суурь өвчингүй байжээ.

Тодруулбал талийгаач, нүүрс тээврийн “Эко глобал ложистикс" ХХК-ийн охин компанийн жолоочоор ажиллаж байсан бөгөөд ажлаа хийхгүй хэсэг завсарлаж байгаад анхны тээвэртээ гарч, харамсалтайгаар нас барсан гэх мэдээлэл байна. Ар гэрийнхний өгсөн мэдээллээр Хятадын тал жолоочийн шарилыг Монголын талд хүлээлгэн өгч, Улаанбаатар хот руу авч ирж байгаа аж.